WordPress суулгаснаар Админ сайт, WordPress сайт гэсэн хоёр өөр вэб сайт дээр ажиллах болно.
WordPress программтай ажиллах орчин
1. Админ вэб сайт (BACK END)
Админ вэб сайт дээр шинээр агуулга оруулах, засах, устгах, вэб дизайны загварыг өөрчлөх, плагин суулгах гэх мэтээр вэб сайтыг удирдах бүхий л үйлдлийг хийнэ. Админ сайт дээр вэб сайтын админ, зохиолч болон бусад бүртгүүлсэн хэрэглэгчид ажиллах боломжтой. Хэрэглэгч бүр өөрийн нэр, нууц үгээ ашиглан админ вэб сайт руу нэвтрэн орно.
2. WordPress вэб сайт (FRONT END)
Хэрэглэгчдэд зориулсан вэб сайт. WordPress вэб сайтад хэрэглэгч зөвхөн энэ сайт руу хандаж, мэдээллиййг хүлээн авах, уншин боломжтой.
Ерөнхий бүтэц:
1. Толгой
-Вэб сайтын нэр
-Лого
-Вэб сайтын уриа үг
-Толгойн зураг
-Сайтын навигацийн цэсүүд байрлана.
2. Агуулга
-Вэб сайтын мэдээлэл түгээх үндсэн талбар, Энэ хэсэгт сайтад оруулсан бичлэг болон хуудасны агуулгууд, уншигчдын оруулсан сэтгэгдлүүд гарч ирнэ.
3. Хажуу багана
-Мэдээний төрөл
-Чат
-Админ хүссэн юмаа хийнэ
4. Хөлийн хэсэг
-Вэб сайтын цэсүүд, компаний мэдээлэл, зохиогчын эрхтэй холбоотой мэдээллүүдийг ерөнхийд нь тавина.


No comments:
Post a Comment