Pages

Thursday, January 9, 2014

Adobe Premiere

Adobe Premiere
Adobe Premiere программ нь хугацааны нэгж агшин дээр суурилсан видео засварлах буюу эвлүүлэг хийхэд илүү боломжийг олгодог, тухайн агшны амьд видео боловсруулдаг хэрэглээний программ юм.

Видео боловсруулах, монтаж хийхтэй холбоотой бүхий л арга технологи, патентуудыг өөртөө агуулдаг. Видео монтаж хийдэг тусгай зориулалтын картууд, чип, кодууд нь энэ программтай сайн зохицан ажилдаг.
1. Шинэ төсөл үүсгэх
Төсөл(Project)
Ямар зургуудыг ашиглаж байна, ямар дараалалтай байна гэх мэтийн зургийн засвартай холбоотой нэгдсэн мэдээллийг агуулсан файл.
2. Үндсэн үйл ажиллагаа
Эхлээд видео болон дижитал камераар зургийг авч комьютерт оруулна. Дараа нь Premiere программ дээр 1* видео болон бусад материалыг оруулна. 2* Эдгээр материалыг цагын шугам дээр байршуулна. 3* Тусгай эффекттэй болгоно. 4* Тус тусын хэрчмийг засна. 5* Өгөгдлийг экспортлоно гэсэн урсгалаар видеог үүсгэнэ. Цэсийг ашиглаж заагуурын хэлбэр рүү анхаарч ажиллацгаая.

1* Төслийн цонхТөсөлд нэмэгдсэн бүх файл(Видео, аудио, гарчиг, дараалал)-ыг агуулна
2* Медиа браузер ба эффектийн цонхТөсөл дотор импорт хийн оруулж ирэх медиаг тодорхойлоход туслана
3* Хүлээлгийн дэлгэцАудио, видео файлыг импорт хийхээс өмнө хүлээлгийн дэлгэцэнд урьдчилан үздэг. Хугацааны шугаман дээр дурын хугацааг тоглуулж болдог тул зөвхөн шаардлагатай газрыг авч үзэж болно
4* Программын дэлгэцХугацааны тэнхлэг дээр байршуулсан медиаг тоглуулах тохиолдолд харуулдаг дэлгэц
5* ДараалалВидео, фото зургийг байршуулж цагийн шугамын дагуу тоглуулдаг. Дээд хагаст видео, доод хагаст дууг байршуулдаг зам байдаг
6* Дууны индикатор ба хэрэгсэлДууны индикатор нь тоглуулж буй клипний дууны хэмжээг илэрхийлдэг. Харин хэрэгсэл нь хугацааны тэнхлэг дээр байршуулсан дарааллыг засварлахад ашиглана

No comments:

Post a Comment

 
Powered By Blogger

Хандалт